“Gmail”-н 5 сая хэрэглэгчийн нууц үг ил болжээ
Оросын Биткойн форум дээр ойролцоогоор 5 сая орчим Gmail хэрэглэгчийн нэр болон нууц үгсийг лхагва гаригт ил болгожээ.
х
“Daily Dot”-ийн зүгээс эдгээр хэрэглэгчийн мэдээллийн ихэнх нь хуучирсан эсвэл хэрэглээнээс гарсан гэж мэдэгдэж байгаа ч ихэнх мэдээлэл нь хуучин нууц үгтэйгээ тохирч байгаа аж. Алдагдсан бүртгэлүүдийг хэдэн жилийн турш програмын аргаар хууран мэхлэх замаар цуглуулсан байна.
а
Google компани хийсэн мэдэгдэлдээ “Хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдал нь бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Манай системд халдлага, алдаа гарсан гэх ямар ч сэжүүр байхгүй байгаа хэдий ч хэрэглэгчдийн бүртгэл алдагдсан аль ч тохиолдолд бид хэрэглэгчдээ бүртгэлээ аюулгүй байлгах тал дээр хэзээд туслах болно” гэж мэдэгджээ.
х
Хэрэглэгчид нууц үгээ байнга өөрчилж байх хэрэгтэй бөгөөд бүртгэл хийх явцад 2 алхамт баталгаажуулалтыг идэвхжүүлэхийг анхааруулж байна. Таны бүртгэл алдагдсан эсэхийг шалгахыг хүсвэл энэхүү www.isleaked.com сайтаар орж үзэж болно.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ