Т.Эрдэнэбаатар: Тарваган тахлаар өвчилсөн хүүхдийн бие хүндэвтэр байна
Өвөрхангай аймгийн Сант суманд байгалийн голомтот халдварт өвчин тарваган тахлын шинж тэмдэг илэрч, хүүхэд өвчилсөн тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга Т.Эрдэнэбаатартай утсаар холбогдож тодрууллаа.
х
-Танай аймгийн Сант сумын нутагт тарваган тахлаар хүүхэд өвчилсөн гэсэн мэдээлэл ирлээ. Энэ талаар тодруулах гэсэн юм.
-Тиймээ. Хүүхэд энэ сарын 3-ны өдөр тарваганы мах идсэнээсээ хойш 2-3 хоногийн дараа огцом халуурч эхэлсэн байгаа юм. Тэгээд аймгийн Зооноз өвчин судлалын төвд шинжилгээ хийлгэхэд уг өвчний шинж тэмдэг илэрсэн.
о
-Хүүхдийн биеийн байдал ямар байна. Хэд хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон бэ?
-Хүүхэд сумынхаа эмнэлэгт тусгаарлагдаад эмчлүүлж байгаа. Хордлого ихтэй, биеийн байдал нь хүндэвтэр байна. Гэхдээ нааштай, гайгүй болж байгаа. Журмын дагуу зургаа хоногийн хугацаанд хөл хорио тогтоосон.
х
-Өвчний шинж тэмдэг илэрсэн өөр тохиолдол бий юу?
-Одоохондоо байхгүй байна.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ