Обамаг шүүмжлэв

img

Өнгөрсөн сарын эхээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Франс пресс агентлагийн сэтгүүлч Жеймс Фоулиг цаазалсан билээ. Тэгвэл өчигдөр сэтгүүлчийн ээж Диана Фоули “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүүгийнх нь амийг аврахын төлөө ямар ч алхам хийгээгүй. Хэт даврагчдад санаатайгаар бууж өгсөн” хэмээн шүүмжилжээ.

1

Тэрбээр “Обама миний хүүг аврахын тулд юу ч хийгээгүй. Тэр зүгээр гараа хумхиад л өөр орны асуудалд хөндлөнгөөс оролцоод сууж байсан. Үнэндээ эрхэм Ерөнхийлөгч улс орондоо юу болж байгааг анзаарахыг хүсэхгүй байна. Обамад миний хүүг аврах боломж байсан. Би үнэхээр гомдож байна. Та яагаад ийм хүйтэн цэвдэг зан гаргаж байгаа юм бэ. АНУ-ын Ерөнхийлөгч танд америк хүний амь чухал уу эсвэл өөр орны асуудал чухал уу” хэмээн хэлжээ.

1

Сэтгүүлч Жеймс Фоули амиа алдсаны дараа “Washington post” сонины сэтгүүлч Стевен Сотлоффийн амийг хөнөөсөн юм. Тус бүлэглэлийн тэргүүн Абу Бакр Аль Багдади АНУ-ын Засгийн газар хандаж хийсэн мэдэгдлийнхээ үеэр Америкийн долоон иргэн барьцаанд байгаа гэсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nergui:
дэлхийн төгсгөл ойртож байна. дэлгэрэнгүйг дараах монгол тайлбартай видеоноос үзнэ үү! https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-14
zochin:
yag ynen busadiin heregt denduu sarmagchin chig oroltsoj baidag uls orniih ni asuudal herees hetegcheed baihad dandaa dain baildaan degdeej baidag
2014-09-13
chi odpp hen be:
mondoloo.
2014-09-12
chi odpp hen be:
mondoloo.
2014-09-12
chi dut:
muu asian mondol
2014-09-12
holly:
сармагчин чи ажлаа өг
2014-09-12