Путин Обаматай уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ирак, Сири болон хэт даврагчдын асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар болжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жае Карнеу “AFP” агентлагт ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус уулзалтад Германы Канцлер Ангела Маркел уригдсан бөгөөд Путин, Обама нар Берлин хотноо энэ сарын 22-нд уулзахаар төлөвлөжээ.
6
Путин Иракт эрхээ тогтоож, олон мянган хүнд аюул учруулж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар Обаматай ярилцаж, шийдэлд хүрэх нь хамгийн зөв алхам хэмээсэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьжээ.
6
Путин дээрх уулзалтын дараа Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадтай уулзаж, тус улсын дотоодын хямралын асуудлаар ярилцах гэнэ. Ирэх сарын эхээр Ассад Орос улсад айлчлал хийх билээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ