Үерийн улмаас 450 хүн амиа алджээ
Энэтхэг, Палестиний хойд хэсгээр орж буй аадар борооны улмаас 450 хүн амиа алдаж, 100 мянга гаруй өрх гэрэл цахилгаангүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэтхэгийн цаг уур хүрээлэнгийн газраас “Аадар борооны улмаас Палестиний 295, Энэтхэгийн 155 хүн амиа алдаж, 50 гаруй хүн сураггүй алга болсон. Тэдний 10 нь бага насны хүүхдүүд байгаа” гэж мэдээлжээ. Мөн Энэтхэгийн 40 мянга гаруй өрх орон гэрээ орхиж дүрвэсэн. Тус улсын Кашмир мужийн Сринагар хот бүхэлдээ үерт автаж, 1000 гаруй байшин эвдэрч сүйдсэн гэжээ.
6
Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн амралтын өдөр гамшигийн бүсэд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ. Тэрбээр эхний ээлжинд улсын сангаас нэг сая ам.доллар гаргахаар болсон байна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Палестинд 500 мянган ам.долларын үнэтэй тусламжийн бараа илгээсэн” гэж хэлсэн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ