Том Круз мөнгөн тусламж үзүүлэв
Холливуудын нэрт жүжигчин Том Круз Баруун Африкийн орнуудыг түгшээж буй эбола вирусын халдвар авсан хүмүүст урам хайрласан “www.dailymail.co.uk” мэдээллээ. Том “Эбола хүрээгээ тэлэх нь бидний ирээдүйд хар толбо үлдээх эрсдэлтэй. Хэрвээ би бурхантай таарвал эбола туссан хүмүүсийг эдгээж өгөөрэй хэмээн гуйх болно” гэж жиргээжээ. Тэрбээр ДЭМБ-ийн элч нартай өчигдөр уулзах үеэрээ Либерийн Засгийн газарт 200 мянган ам.доллар хандивласан байна.
7
Жүжигчин залуу “Би бололцоогоороо туслалцаа үзүүлэх болно. ДЭМБ-ийн төлөөлөгчтэй уулзах үеэр Либери улсад халдвар илүү хурдацтай тархаж, олон мянган хүнд заналхийлж байгаа гэж сонссон. Тиймээс Либери улсад бага ч гэсэн сэтгэлийн дэм өгөхийг хүслээ. Энэ мөнгөөр олон хүний амийг авраарай” хэмээн хэлжээ.
6
Өнгөрсөн долоо хоногт жүжигчин Анжелина Жоли Сьерро-Леон улсад мөнгөн тусламж үзүүлсэн ч мөнгөн дүнгийнхээ хэмжээг нийтэд зарлахаас татгалзсан юм. Мөн Холливуудын залуу жүжигчдийн “GAS” холбоо “Эболатай тэмцье” хэмээх сан байгуулж, уран бүтээлчдийг хандив өргөхийг хүсчээ. Энэхүү санг жүжигчин Эштон Катчер санаачилж байгуулсан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ