Ким Чен Ун анхны айлчлалаа хийнэ
Хойд Солонгосын удирдагчаар сонгогдсоноосоо хойш Ким Чен Ун ганц ч удаа гадаадын ямар нэгэн оронд айлчлал хийгээгүй билээ. Тэгвэл тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлагийн уламжилж буйгаар “Удирдагч Ким Чен Ун ирэх арваннэгдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар тус улсад анхныхаа айлчлалаа хийхээр болсон” гэжээ.
5
Энэхүү айлчлалын хүрээнд Хятад тус улсад 100 саяын юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсан хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн бие төлөөлөгч “Синьхуа” агентлаг ярьжээ. Бээжин болон Пхеньяны талаас айлчлалын хугацааг нийтэд зарлахаас татгалзаж, энэхүү айлчлал дээд зэргийн нууцын зэрэглэлтэй болно гэдгийг онцолжээ.
6
2008 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар Хойд Солонгосын экс удирдагч Ким Чен Ир Хятадад долоон хоногийн хугацаатай айлчлал хийж байсан удаатай.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ