Иракийн армийг зэвсгээр хангана
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгах төлөвлөгөөг танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр гурван үе шаттайгаар тус бүлэглэлтэй тэмцэж, ялалт байгуулах болно хэмээн хэлжээ. Ерөнхийлөгч Обама эхний ээлжинд хэт даврагчдын дайралтаас хамгаалахын тулд Иракийн армийг сүүлийн үеийн техник технолгиор хангана. Мөн АНУ-ын армийн 475 цэргийг Иракийн армид сургагч багшийн үүргээр илгээхээр болжээ. Тэд ирэх оны долоодугаар сар хүртэл Багдад хотноо үүрэг гүйцэтгэх гэнэ.
6
Харин тус бүлэглэлтэй тэмцэх дараагийн төлөвлөгөөнд Иракийн зүүн нутгуудын хилийг хааж, хэт даврагчдыг зэвсгээр хангаж буй этгээдүүдийг барих аж. Тэрбээр төгсгөлд нь Ирак, Сирийн бүс нутаг дахь хэт даврагчдын эсрэг явуулж буй агаарын дайралтыг өргөжүүлэхээ мэдэгджээ.
6
Обама сүүлийн төлөвлөгөөгөөг ирэх долоо хоногт Иракийн удирдлагуудтай хэлэлцсэний дараа олон нийтэд танилцуулахаа “AFP” агентлагт ярьсан байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ