Шумахерийн тухай баримтад кино хийнэ

img

“Формула 1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Альпийн нуруунд уулын цанаар гулгаж байгаад осолдож, хэдэн сарын турш ухаангүй байсан юм. Тэгвэл АНУ-ын “Columbia Pictures” кино компани Шумахерийн сэхээнд байсан үеийг харуулсан баримтат киног бүтээж дэлгэцнээ гаргахаар болжээ. Энэ тухай Шумахерийн эхнэр Коринна ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Шумахерийг осолд орсны дараахан кино багийнхан Кориннатай удаан ярилцсаны эцэст зөвшөөрүүлж, долоон хоногт 58 цагийн бичлэг хийх гэрээ байгуулж чадсан байна. Энэхүү баримтат кино ирэх онд нээлтээ хийх аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nergui:
дэлхийн төгсгөл ойртож байна. дэлгэрэнгүйг дараах монгол тайлбартай видеоноос үзнэ үү! https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-14