“Боко Харам” дахин нэг хотыг эзлэв
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл Борно мужийн Майдугури хотыг эзэлж, эрхээ тогтоосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Нигерийн Засгийн газраас мэдээлсэнээр тус бүлэглэлийн дайчид дээрх хот руу нэвтрэх бүх замыг хаасан. Мөн хотын иргэдийн хүйс тэмтэрч эхэлсэн гэв.
й
Түүнчлэн хотын эргэн тойрны 50 километр газарт хяналт тогтоосон гэнэ. Майдугури хот хоёр сая орчим хүн амтай бөгөөд экс Ерөнхий сайд, төрийн албан хаагчид зэрэг улс төрийн хувьд нөлөө бүхий хүмүүс оршин суудаг байна.
й
Харин тус бүлэглэл Нигерийн Иобе, Борно, Адамава зэрэг мужуудын зарим хотуудыг эзэлж өнгөрсөн сард вант улс байгуулсанаа зарлаж байсан билээ. “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау өнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужаас хулгайлсан 200 гаруй охидыг буцаан өгөхгүй хэмээж “Хэлэлцээр хийхэд дэндүү оройтсон” гэжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Гүүдлак Жонатанг огцрохыг шаарджээ.
й
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ