Луганскт тусламж үзүүлэв
ОХУ-ын Засгийн газар Украины зүүн хязгаарын Луганск хотод хүнс болон эд материалын тусламж үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч В.Путин “Луганск мужид эрхээ тогтоогоод буй салан тусгаарлагчид болон армийнхан харилцан гал зогсоосон. Тус бүс нутагт иргэд хүндхэн нөхцөлд амьдарч байна. Тиймээс тус улсын Засгийн газрын зөвшөөрөл, итгэлцэлийн дагуу хүнсний тусламж үзүүлэхээр боллоо. Миний бие Петр Порошенкотой удаан ярилцаж, энэ шийдвэрийг гаргасан билээ. Мөн тусламжийн цувааг Украины хил гаалийнхан болон цагдаа, армийнхан шалгах эрх нь нээлттэй” хэмээн мэдэгджээ.
1
Тусламжийн цувааны эхний хэсэг өчигдөр Луганск хотод амжилттай хүрчээ. Тус цуваанд цэвэр ус, дулаан хувцас, гурил будаа, ахуйн хэрэглэл, лаа, шүдэнз зэрэг багтсан байна. Луганскт байрлаж буй НҮБ-ын төлөөлөгчид дээрх тусламжийг хотын оршин суугчдад тараахаар болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ