Барселоначууд тусгаар улс болохыг хүсэв
Испанийн хамгийн том хот гэгддэг Барселона хотын иргэд Испаниас хараат, тусгаар улс болохыг хүсч, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Испанийн Каталон мужийн Барселона хот улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг нь эзэлдэг бөгөөд 2002 оноос эхлэн эдийн засгийн чухал ач холбогдол бүхий бүс нутгийн нэгээр тооцогдох болсон юм.
1
Барселона хотод өчигдөр 1.8 сая гаруй иргэн Испанийн Засгийн газар Барселонаг тусгаар улс болохыг зөвшөөрч, энэ асуудлаар нээлттэй санал асуулга явуулахыг шаарджээ. Жагсаалд оролцож буй иргэд шар болон улаан өнгийн цамцаар жигдэрч “Ялалт” болон “Санал хураалт” гэсэн утга бүхий том “V” үсгийг хэлбэрээр эгнэн зогссон байна.
Тус улсын Ерөнхий сайд Мариано Рахой дээрх жагсаалын хууль бус хэмээж, шаардлагатай гэж үзвэл хүч хэрэглэхээ мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ