Аль Пачино кино урлагаа орхино

img

Холливуудын нэрт жүжигчин Аль Пачино кино урлагаа орхиж буйгаа мэдэгдэж, твиттер хуудастаа “Миний амьдрал давс шиг шорвог. Харин урлагийн карьер яг л зөгийн бал шиг амттай байсан юм шүү. Баяртай карьер минь, баяртай зөгийн бал минь” хэмээн жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Олон улсын хэвлэлүүдийн дамжуулж буйгаар “Оскарын шагналт жүжигчин минь кино урлагаас нэг мөсөн харилцаагаа тасалж буй бололтой” хэмээжээ.

1

Пачино нэг бус удаа кино урлагаа орхиж буйгаа зарлаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн 2007 онд “MTV” кино наадмын үеэр “Өнөөдрөөс эхэлж намайг жүжигчин Аль Пачино гэж дуудаж болохгүй. Би энэ өдрөөс эхэлж дахин кинонд тоглохгүй, ямар нэгэн кино наадамд ч оролцохгүй” гэж хэлж байжээ. Тэрбээр кино урлагаа орхиж буй шалтгаанаа “Холливуудын найруулагчид “Загалмайлсан эцэг” кино шиг гайхалтай уран бүтээл төрүүлж чадахгүй байгаа учир урам минь их хугарч байна. Би ирээдүйд ийм сайн зохиолтой кинонд тоглож чадахгүйгээс хойш дахин урлагт хүчин зүтгэх шалтгаан алга” хэмээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bitgii *jiildaa setguulchidee:
agaa hezee ch urlagiin taizaa orhino gesen ug helehgui gd uchgdurhun gadnii saitaas unshsan bhd unuudur manaihan shal esregeer n avchraad *hiimaa. tgd ch ene jil 2 ch kinond togloson, udahgui neeltee hiine. bas 79tei ghd aguu jujigchin shuu
2014-09-14
bddddddd:
aguu hun dee.
2014-09-14
hh ha ha:
agaa sogtood shogt4ohooroo dandaa tegdegshdee
2014-09-14