АНУ-ын иргэнд хорих ял оноов
Хойд Солонгосын шүүх АНУ-ын иргэн Маттью Миллер гэгчид зургаан жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлсэнийг “ВВС” агентлаг уламжлав. Шүүхээс түүнд тус улсын үндсэн хуулийг үл тоож, улсын нууцын зэрэгтэй материал хил давуулахыг завдсан хэмээн буруутгаж, ийнхүү ял оноосон байна.
6
Миллер энэ оны дөрөвдүгээр сард жуулчлалын журмаар Пхеньянд хүрэлцэн ирж, 14 хоногийн дараа эх орон руугаа буцах үедээ цагдаагийнханд баригджээ. Тэрбээр хэдэн сарын турш холбоогүй байсан бөгөөд өчигдөр анх удаагаа олны өмнө гарчээ. Хойдын талаас дээрх үйлдлээ тайлбарлахаас эрс татгалзсан гэж Өмнөд Солонгосын Сөүл хотноо байрлах АНУ-ын элчин сайдын яамны төлөөлөгч Стефен Эванс мэдэгдсэн байна.
7
Хойд Солонгост Миллерээс гадна АНУ-ын хоёр иргэн хоригдож байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр 46 настай Кеннет Бэйг Хойд Солонгосын Засгийн газрыг унагах зорилготой ухуулга сурталчилгааг дэлгэрүүлсэн хэмээн баригдсан бол 56 настай Жеффри Фоулиг Хойд Солонгосын хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс түүнд 25 жилийн хорих ял ногдуулсан билээ.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ