Орос интернетийн хуулиа чангатгав

img

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев интернет, олон нийтийн сүлжээтэй холбоотой  шийдвэр гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ингэснээр ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг утасгүй интернет буюу “wifi” хэрэглэгчид өөрийн мэдээлэл болон төхөөрөмжийнхөө хаягийг үнэн зөвөөр мэдээлэх гэнэ. Интернет хэрэглэгчдийн шалгуурыг чангатгасан нь эрх баригчдын эсрэг үйл ажиллагаа явуулдаг блог хөтлөгчид болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дургүйцлийг төрүүлээд байна. Оросын “Орт 1” телевизийн мэдээлсэнээр дээрх захирамжийг өнгөрсөн сарын 31-нд баталсан боловч өчигдөр л албан ёсоор орон даяар танилцуулжээ.

6

Ерөнхийлөгч В.Путин “Интернет бол АНУ-ын Тагнуулын төв газрын төсөл учир хэт туйлшрал, терроризмтэй тэмцэх үүднээс хяналтаа чангатгах ёстой” гэж хэлжээ. Дээрх шийдвэрийн улмаас сөрөг хүчний хэд хэдэн цахим хуудсыг хүчээр хаахаар болсон байна.

6

Тус улсын Харилцаа холбооны сайд Николай Никифоров твиттертээ “Орос интернет болон олон нийтийн сүлжээний хуулиа чангатгах нь өсвөр үеийнхэнд хэрэгтэй” хэмээн жиргэжээ.

 6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ