Шотландыг тусгаар улс болохыг эсэргүүцэв
Их Британи улсын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болохыг хүсч Шотландын хэдэн мянган иргэн өнгөрсөн долоо хоногт жагсаал зохион байгуулсан билээ. Тэгвэл өчигдөр Лондон хотноо үүнийг эсэргүүцэж “Шотландыг Британи бий болгосон” гэх уриатай олон мянган британичууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Энэ сарын 18-нд “Шотланд тусгаар улс болох уу” хэмээх асуулттай бүх нийтийн санал асуулга болох юм. Урьдчилсан санал асуулгаар тус улсын иргэдийн 51 хувь нь дэмжиж, Британийн Засгийн газрыг дарамт үзүүлэхгүй байхыг уриалсан юм. Санал хураалт ойртож буйтай холбоотойгоор Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Шотланд Их Британийн бүрэлдэхүүнд хэвээр үлдвэл ирэх оноос эхлэн онцгой анхаарал хандуулахаа амлаж байна. Энэ бол давуу ирэх. Тиймээс удахгүй болох санал хураалтад саналаа өгөхгүй, Хатан хаандаа үнэнч зүтгэх хэрэгтэй” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ