Хэт даврагчид Британийн иргэнийг цаазлав
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Их Британийн иргэн 44 настай Дэвид Хэйнсийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, тус улсын Засгийн газарт сануулга өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан Дэвид Хэйнс өнгөрсөн дөрөвдүгээр сард Сири улсад хувийн ажлаар явж байхдаа хэт даврагчдад барьцаалагдсан юм.
1
Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдад өнгөрсөн сард Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг иргэнийхээ амийг аврахыг хүсч буй бол АНУ-тай хамтарч, цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан ч Камерон эрс татгалзсан билээ. Хэйнс амиа алдахаасаа өмнө “Энэ шийтгэлийн гол буруутан нь Их Британийн засгийн газрын тэргүүн Дэвид Кэмерон” гэж хэлжээ. Бичлэгийн төгсгөлд өөр бас нэг барьцааны хүн Алан Хеннингийн дүрс бичигджээ. Тэрбээр АНУ-ын иргэн гэж Цагаан ордноос мэдээллээ. Дэвид Хэйнс хэт даврагчдын цаазалж байгаа барьцааны гурав дахь хүн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ