Жолооч нар цуглаан хийж байна
"Дорнын саруул зам" хоршооны жолооч нар яг одоо Зам тээврийн яамны үүдэнд цуглаан хийж байна. “Дорнын саруул зам” хоршоог “Тээвэр ачлал” гэх компаниас гарсан жолооч нар байгуулсан юм байна. Харин “Тээвэр ачлал” гэх компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас жолооч нарын шинээр байгуулсан "Дорнын саруул зам" хоршоог тээврийн үйлчилгээнд оруулж, гэрээ байгуулахыг шаардаж буй аж. Одоогоор 10 гаруй хүн цуглаад байгаа бөгөөд тэд Улаанбаатар-Дарханы чиглэлд “Дорнын саруул зам” хоршоог үйлчилгээнд гаргах гэрээ байгуулахыг салбарын яамнаас шаардаж буй юм байна.
а
"Дорнын саруул зам" хоршооны жолооч нар мөн энэ шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сард Зам тээврийн яамны гадна өлсгөлөн зарлаж байсан юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ