Цагаачдын завь живж, 224 хүн амиа алдав
Европын орнуудад цагаачлахаар явж байсан усан онгоц Ливийн эрэг орчимд живж, 224 зорчигч амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Тус онгоцонд 241 зорчигч болон багийн есөн гишүүн зорчиж явсан хэмээн Ливийн тэнгисийн цэргийн олон нийттэй харилцах албанаас мэдэгджээ. Ливийн нийслэл Триполи хотын зүүн хэсэгт орших Тажоурагийн ойролцоо живсэн онгоцноос 26 зорчигчийг аварсан гэж Тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Аюуб Кассем “AFP” агентлагт ярьсан байна. Амиа алдсан зорчигдын ихэнх нь эмэгтэйчүүд болон 0-15 насны хүүхдүүд байгаа гэв. 2007 оноос эхлэн Ливи улсаас Франц, Герман, Итали зэрэг оронд цагаачлах хүсэлтэй хэдэн мянган иргэн завь болон усан онгоцоор зорчих болсон юм. Италийн Засгийн газрын мэдээлснээр энэ онд Ливиэс 100 мянга гаруй хүн завиар Италийн эрэгт ирсэн гэжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Ливид цагаачдын завь осолдож, 100 гаруй хүн амиа алдсан билээ.
56
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ