Хатан хаан Шотландад айлчлал хийнэ

img

Хатан хаан II Элизабет тун удахгүй Шотланд улсад айлчлал хийхээр болжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэдхэн хоногийн дараа Шотландын иргэд санал асуулгад оролцож, Их Британийн бүрэлдэхүүнээс гарах эсэхээ шийдэх юм.

Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар хатан хаан санал асуулгын өмнө Шотландын ард түмний бодлыг өөрчлөх зорилгоор айлчилж буй гэв.

6

Энэхүү айлчлалд хатан хааныг ханхүү Харри, гүнж Кейт Миддилтон болон бяцхан ханхүү Жорж Александр Луи нар дагалдах гэнэ. II Элизабет хоёр хоногийн дараа тус улсад хүрэлцэн ирж, иргэдтэй биечлэн уулзахаар төлөвлөсөн байна. Хатан хаан 1977 онд тус улсад хүү Чарльзийн хамтаар айлчлал хийж байжээ.

6

Өчигдрөөс эхэлж Лондон хотын төвд хэдэн мянган британичууд Шотландыг тусгаар улс болохыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан юм. Эсэргүүцлийн жагсаалын дараа угсаа залгамжлах ханхүү Уильям твиттертээ ард түмнээ эв найрамдалтай байхыг уриалсан билээ.

 6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ih mongol:
тэнэг авгай зайл. улйам волусынхаа гэрээслэлййг биелуулцгэе шотландчууда урагшаа
2014-09-15