Донецкийн нисэх буудалд буудалцаан болжээ
Украины зүүн хязгаарын Донецк мужийн олон улсын нисэх буудалд өчигдөр буудалцаан болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
х
Гэрчүүдийн мэдээлснээр Украины Засгийн газрын цэргүүд салан тусгаарлагчдад агаараас цохилт өгч, Донецкийн нисэх онгоцны буудлаас шахан гаргасан гэв. Оросын талаас мэдэгдсэнээр энэ удаагийн мөргөлдөөн энэ сарын 5-нд харилцан гал зогсоох хэлэлцээрийг цуцлахад хүрч магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Гэнэтийн дайралтын улмаас 20 гаруй салан тусгаарлагчид амиа алджээ.
х
Дээрх үйл явдлын дараа Украины Ерөнхий сайд Арсений Яценюк ОХУ тус улсыг задалж, өөрийн бүрэлдэхүүнд оруулахыг зорьж байна хэмээжээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Бид Украиныг зөвхөн чинээлэг, төвийг сахисан найрсаг улс байгаасай хэмээн хүссэн. Тиймээс тусламж үзүүлсэн” гэж хэлжээ.
х
Өчигдөр Оросын 20 гаруй тусламжийн цуваа Луганск мужид нэвтэрсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын дээрх үйлдлийг буруутгаж, дахин тусламж илгээхгүй байхыг хүсчээ.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ