Барилгын салбарынхан улирлын хамааралгүй ажиллана
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн угсармал байшин үйлдвэрлэх үйлдвэр барьж буй “Гранд байшин” компанийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
s
ХБНГУ-ын “Weiler” компаниас үйлдвэрийнхээ бүх тоног төхөөрөмжийг авсан тус компанийнхан үйлдвэрээ ирэх сарын 15 нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж. Үйлдвэр ажиллаж эхэлснээр барилгын үндсэн эд ангийг бүрэн цутгамалаар хийж, хана, хучилтын хавтан, багана, дам нуруу, цонх, хаалга, шат зэрэг байшин барихад хэрэгтэй бүх зүйлийг үйлдвэрлэж, захиалагчийн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж угсарч өгөх гэнэ.
a
Энэ үйлдвэрийг ажиллуулснаар 150 ажлын байр шинээр гарч ирэх бөгөөд энэ жил 60-701 ам метр, 2016 оноос 200.000 ам метр буюу бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөсөн байна. Тус компанийн хийж буй барилгын материалыг үнэ нь зах зээлийн ханшаас хямд байх аж. Мөн барилгын салбарт ажиллаж буй олон хүн өвөл ажилгүй болдог бол “Гранд байшин” компанийн үйлдвэр ашиглалтанд орсноор жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлэх боломжтой гэнэ.
a
“Weiler” компанийн тоног төхөөрөмжийг дэлхийн 32 улсад хэрэглэж, 68 давхар барилга барьсан ба ийм технологийн барилга найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй юм байна. Угсармал орон сууцны хороолол гэлтгүй амины орон сууц гээд бүх төрлийн байшинг Гранд байшин компанийн байшин үйлдвэрлэх үйлдвэрт үйлдвэрлэх юм.
sa
Барилгын салбарыг улирлын хамаарлаас гаргах салбарын яамны бодлого дэмжлэгээр тус компанийн барьж буй үйлдвэрээс гадна Эрэл компани Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК үйлдвэр барихаар ажиллаж байгаа юм. Эдгээр үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлвэл үед манай улсад өвлийн улиралд ч барилгын ажил явагддаг болох ажээ.
a
СЭТГЭГДЭЛ БИЧИХ