Эмма Стоуны инстаграм хаягийг хакерджээ
Жүжигчин Эмма Стоуны инстаграм хаягийг нь хакердсан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Хакерууд жүжигчний инстаграм хаягийг нь хакердаж, элдэв янзын пост, зураг зэргийг байршуулж “Би эбола вирусын халдвар авсан” хэмээн бичжээ. Энэхүү хэргийг Нью Йорк хотын цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.
а
Эмма Стоун өнгөрсөн амралтын өдөр “TMZ” сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр “Би үнэхээр азгүй хүн юм аа. Нэгд, миний инстаграм хаягийг хакердсан. Энэ бол үнэн. Хоёрт, миний инстаграмд байсан бүх зураг хог болсон. Үнэхээр харамсалтай байна” хэмээн хэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр Стоуны твиттер хаягийг нь нэг бус удаа хакердсан гэмт этгээдийг цагдаагийнхан барьж байжээ.
б
Жүжигчин бүсгүйн твиттер хаягийг хакердсан этгээд дуучин Адам Левин, загвар өмсөгч Адриана Лима, жүжигчин Ами Адамс, жүжигчин Бен Стиллер, жүжигчин Даниел Крейг, дуучин Жастин Бэйбир зэрэг алдартны хаягийг хакердсанаа хүлээсэн байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ