Австрали 600 явган цэргээ илгээнэ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж, Австрали улс АНУ-ын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Эхний ээлжинд тус бүлэглэлтэй тэмцэхээр Австрали 600 явган цэргээ илгээхээр болжээ. Тус улсын Ерөнхий сайд Тони Эббот “АНУ-ын хүсэлтийн дагуу Иракийг хамгаалах үүднээс манай улс 600 цэргээ илгээхээр боллоо. Цэргүүд маань Арабын нэгдсэн Эмират улсад энэ сарын 25-ны өдөр хүртэл байршаад, Иракийн нийслэл Багдад хотноо очих болно” гэж хэлжээ.

7

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн урилгаар Вашингтон хотноо Арабын 20 гаруй орны удирдлагууд хүрэлцэн ирж, хэт даврагчдын эсрэг нэгдэж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жае Карнеу “Халифын вант улс бүлэглэлийн эсрэг дэлхийн 40 гаруй улс нэгдсэн” гэж мэдэгдсэн юм.

6

Парис хотноо өнөөдөр Европын 15, Арабын 10 орны удирдагчид хэт даврагчдын асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна. Тус хуралдааныг Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон ахлахаар болжээ.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

санал:
галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг шиг энэ австрали, канад 2 америкыг дагаж мөн ч их хөөрцөглөж байна даа
2014-09-16
selem gegchid:
ene selem gegch hun estoi l erguu mal yum daa amirekiig burtgaj baival chutgur shulam ch baisan umuuruh yumaa daa naad het davragch nar chini yu hiij baigaag uhaarah bodol alga uu
2014-09-16
сэлэм:
600 цэргийг нь нам дарах хэрэгтэй. одоо муусайн юмнуудын хаанчлалыг дуусгах хэрэгтэй. цагаан арьстан дээрэмчид сөнөтүгэй
2014-09-16
klongo:
isis going to hell
2014-09-16
good:
amitanaas dor aluurchidiig horvoogoos tonilgo
2014-09-16