Моди “МН17”-ийн ослын талаар жиргэв
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн долоодугаар сард Украины Грабово хотод осолдсон Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны талаар жиргэж, өөрийн байр сууриа хүргэсэн тухай “www.india.com” мэдээллээ. Ерөнхий сайд “Одоо хүртэл миний зүрх зовлонгоор дүүрч байна. Би “МН17” онгоцыг ямар зорилгоор дэлбэлж, олон зуун хүний аминд хүрсэн шалтгааныг мэдэхийг хүсч байна. Энэ тэр асуудлаас болж “МН17”-ийн осол мартагдах шинжтэй боллоо. Үнэхээр харамсалтай” хэмээн жиргэжээ. Энэтхэгийн агаарын тээврийн компаниуд өнгөрсөн сараас эхэлж Украины агаарын замыг ашиглахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн билээ. Тус улсын Тээврийн яамны сайд Жумма Непали “Украины агаарын зам Энэтхэг болон дэлхийн олон орны нислэгт хэтэрхий аюултай” хэмээн хэлжээ.
6
Өнөөг хүртэл Европын холбоо, НҮБ-ын 100 гаруй шинжээч ослын газар ажиллаж байгаа ч хэргийн зангилааг хараахан тайлж чадахгүй байгаа юм. Тус шинжээчдийн багийг ахалж буй Александр Хааг “Ослын газар эхэлж ирсэн салан тусгаарлагчид хэргийн ул мөр, онгоцны эд ангийг өөрчилсөн учир хэргийн шалтгаан өнөөг хүртэл гацахад хүрээд байна” гэж хэлсэн байна.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ