Газын Зурваст хичээлийн шинэ жил эхэллээ
Газын зурваст хичээлийн шинэ жил эхэллээ. Ойролцоогоор 240 мянга гаруй хүүхэд сургуульдаа явж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Энэ хичээлийн жилд ангид багшаас гадна сэтгэлзүйч хамт ажиллахаар болжээ. Олон хоног үргэлжилсэн мөргөлдөөний улмаас хүүхдүүдийн сэтгэлзүйд өөрчлөлт орсон хэмээж, ийнхүү сэтгэл зүйчийг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
6
2005-2010 оны хооронд НҮБ-ын тусламжаар барьсан 90 гаруй сургуулийг мөргөлдөөний үеэр хоргодох байр болгон ашигласан учир хүүхдүүд суралцах танхимгүйгээс үүдэж хичээлийн шинэ жил хэдэн хоногийн турш саатсан билээ. Өнөөдрийг хүртэл 64 мянга гаруй цагаач 20 гаруй сургуулийн байранд амьдарч байна.
6
НҮБ-ын Газын зурвас дахь боловсролын төлөөлөгч Пиеррэ Крахенбух “Сургалтын орчин сайн бүрдээгүй ч хүүхдүүд сургалтын хөтөлбөрөөрөө суралцах болно” хэмээн ярьжээ. АНУ-ын Боловсролын яамнаас сургуулийн насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцас илгээсэн бол Британийн Засгийн газраас сурах бичиг, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом зэргийг хандивлажээ.
r
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ