Харри саятан боллоо

img

Их Британийн ханхүү Харри өчигдөр 30 насныхаа төрсөн өдрийг сур дуулиантай тэмдэглэсэнээс гадна ээжээс нь гэрээслэн үлдээсэн 13 сая фунтын өв хөрөнгийг хөндлөнгийн хяналтгүйгээр захиран зарцуулах эрхтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Диана гүнж амиа алдахаасаа өмнө Уильям, Харрид 6.5 сая фунт өвлүүлэн үлдээж,  30 нас хүрсний дараа захиран зарцуулах эрх өгөхөөр гэрээсэлсэн юм.

Диана амиа алдсаны дараа дээрх хөрөнгийг тусгайлан томилогдсон санхүүчид эргэлтэд оруулж, 17 жилийн дотор хоёр дахин буюу 13 сая фунт болтол нь аривжуулж чаджээ.

Харри ээжээсээ гэрээсэлж үлдээсэн мөнгөний 80 хувийг нь авах бөгөөд тэрбээр мөнгөнөөсөө өв залгамжилсны татвар, өв хөрөнгийг арвижуулсны татвар гэгдэх 2.3 сая фунтыг эргүүлэн өгөх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ