Чарльз иргэнийхээ амийг нэхэв
Өчигдөр “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Их Британийн иргэн Дэвид Хэйнсийг цааазалсан билээ. Хэт даврагчийн мэдээлснээр тэдний барьцаанд Британийн гурван иргэн, АНУ-ын таван иргэн байгаа аж. Тэднийг аврахын тулд Иракт явуулж буй цэргийн ажиллагаагаа цуцлахыг шаардсан билээ. Тэгвэл Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз иргэнийхээ амийг хэт даврагчдаас нэхсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
6
Ханхүү Букингемийн ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр “Хэт даврагчид Британи улсын иргэн, хань, аав Дэвид Хэйнсийн амийг авсандаа харамсах болно. Британи улс иргэнийхээ амины хариуг заавал авах болно” гэж хэлжээ. Өнөөдөр Ерөнхий сайд Дэвид Камерон амиа алдсан Хэйнсийн гэр бүлтэй уулзахаар болсон байна. Хэйнс 6 болон 17 настай хоёр охинтой юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ