Брэд, Жоли нар хос шивээс хийлгэжээ
Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар энэ сарын эхээр Францад хуримаа хийсэн билээ. Тэд зургаан хүүхдийнхээ хамтаар Испани улсад амарч байна. Брэд, Жоли нар хуримынхаа дараа хос шивээс хийлгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд баруун гарынхаа булчин дээр “Үүрд хамт. Амлаж байна. Би чамд хайртай” хэмээн шивүүлсэн байна.
6
Хосууд 2005 онд “Ноён хатагтай Смит” киноны гол дүрийг бүтээж, удалгүй хамт амьдрах болсон юм. Мөн Жоли 2008 онд Брэдийн нэрийг далан дээрээ шивүүлж байсан бол 2012 онд зургаан хүүхдийнхээ нэрийг зүүн гар дээрээ шивүүлсэн билээ. Жоли Холливуудын эмэгтэй уран бүтээлчдээс шивээсийнхээ тоогоор тэргүүлдэг юм. Жолид 17 төрлийн шивээс байдаг гэнэ. Брэд, Жоли нар өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн шинэ кинонд хамтран тоглож буй. Энэхүү уран бүтээл ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийх юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ