Парис Хилтон хүүхэд өргөж авна
“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон тун удахгүй хүүхэд өргөж авахаар болжээ. Тэрбээр өчигдөр “Ellen show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү хэлсэн тухай “hollywoodlife.com” мэдээллээ.
6
Хилтон өдгөө 36 настай бөгөөд тэрбээр өөрийгөө хүүхэд төрүүлэхэд хэтэрхий хөгшдөх учир хүүхэд өргөж авахаар болсон гэжээ. Парис Хилтон Азийн аль нэг орноос 0-3 настай охин өргөж авах хүсэлтэй байгаа гэнэ. Мөн Хилтоны туслахууд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж эхэлсэн байна.
6
Гэрчүүдийн мэдээлснээр “Парис Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Тайванаас хүүхэд үрчлэх бодолтой байгаа” гэжээ. Мөн Парис ирэх онд найз залуу Ривер Вийперитэй хуримаа хийхээр болжээ. Парис найз залуугаасаа 11 насаар эгч юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ