Обама Либери улсад тусална
2014-09-16

Баруун Африкийн орнуудад дэгдэж, 2400 гаруй хүний амийг авч одсон эбола вирус Либери улсад заналхийлж эхэлсэн тухай ДЭМБ-аас мэдээллээ. Тус улсад 500 гаруй хүн эболгийн халдвар авч, 808 хүн амиа алджээ. Либерийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт НҮБ, Европын холбооноос тусламж хүсч, шаардлагатай эм тариаг нийлүүлэхийг хүссэн билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын эрүүл мэндийн яаманд 50 сая ам.долларын хандив өргөхөөр болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мөн ДЭМБ Либери улсад туршилтаар гаргаж авсан “Замак” хэмээх тариаг 20 саяыг илгээхээр болсон байна.

б

АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн сарын сүүлээр эболаг зогсооход 75 сая ам.доллар гаргаж, 20 сая ам.долларыг нь Либери улсад хандивласан юм. Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлеаф АНУ-ын Засгийн газрын хандивласан мөнгөөр халдвар авсан хүмүүсийн орчинг сайжруулах, шинээр эмнэлэг барихад зарцуулах болно гэж “AFP” агентлагт ярьжээ.

б

ДЭМБ-ын захирал Маргарет Чан “Эбола вирусээс Баруун Африкийн таван орны 2402 хүн амиа алдаж, 4200 хүн халдвар авсан” хэмээн ярьжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

             
Shuud.mn
Сонин хачин
зочин:
дэлхийн төгсгөл ойрхон байна. дараах монгол тайлбартай бичлэгээс дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-17