Эбола бол дэлхийн дайсан

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр эбола вирус тархсан Либери, Сьерра-Леон, Гвиней, Нигер улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчдийг Цагаан ордонд хүлээн авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уулзалтад ДЭМБ-ын захирал Маргарет Чан болон өнгөрсөн долоодугаар сард Сьерро-Леон улсад Эболагийн халдвар авсан хүмүүсийг эмчилж байхдаа санамсаргүйгээр халдвар авсан Британи улсын иргэн, эмч Уиллим Пооле оролцож, халдвар авсан хүмүүст урам хайрласан байна. Тэрбээр 45 хоногийн хугацаатай курс эмчилгээнд хамрагдаж, энэ сарын эхээр бүрэн эдгэрсэн билээ.

1

Обама энэ үеэр эбола вирусыг дэлхийн дайсан хэмээн онцолжээ. Тэрбээр “Эбола вирус олон зуун хүний аминд хүрч байна. Энэ вирус галт зэвсгээс хурдан хугацаанд хүний аминд хүрч байна. Одоо л энэ вирусыг зогсоох тариаг гаргаж авахгүй бол таван тивийн ард түмнийг ялгахгүйгээр заналхийлэх болно” гэж хэлжээ.

Эболагаар Либери улсад 1296, Гвиней улсад 595, Сьерра-Леон 562, Нигер улсад найман хүн амиа алджээ. Өчигдөр тус халдвараар 68 хүн амиа алдсаны ихэнх нь Либери улсад бүртгэгдсэн гэж Маргарет Чан илтгэлийнхээ үеэр мэдэгдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
дэлхийн төгсгөл ойрхон байна. дараах монгол тайлбартай бичлэгээс дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-17