Украинд зэвсэг нийлүүлж эхэлжээ
Украины Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей НАТО-гийн гишүүн орнууд тус улсад зэвсэг нийлүүлж эхэлсэн тухай Украины “Ukraine agency”-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн гэж “ВВС” агентлаг уламжлав. Тэрбээр “Бидэнд тусалж чадахуйц томоохон орнуудын Батлан хамгаалахын сайд нартай хаалттай уулзалт хийсэн. Үүний ачаар биднийг ойлгож, зэвсэг нийлүүлэх ажил эхэллээ. Өнөөдөр зэвсэг ачсан эхний цуваа Украинд хүрэлцэн ирэх болно. Бид энэхүү зэвсгийн тусламжтай зүүн хязгаарын хотуудад эрхээ тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчид, цаашлаад Оростой хүч үзэхэд бэлэн байна. Бурхан биднийг ивээг. Украины Батлан хамгаалах яам иргэдээ хамгаалахын тулд бүгдийг хийх болно. Бид та бүхний өмнө тангараг өргөсөн” гэж хэлжээ.
6
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел Украинд зэвсэг, техник хэрэгсэл нийлүүлэх нууц хэлэлцээрийн тухай мэдээлэл байхгүй гэжээ. Хейгел “Би энэ талаар сонсоод Ерөнхийлөгч Обаматай уулзахыг хүссэн. Эрхэм Ерөнхийлөгч шуурхай хуралдаантай байсан учир уулзалтыг түр хугацаанд хойшлуулсан. Хэрвээ НАТО-гийн гишүүн орнууд Украинд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргасан бол заавал АНУ-ын Батлан хамгаалах яамнаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Энэ тухай шаардлагатай мэдээлэлтэй болсны дараа хэвлэлийнхэнд мэдэгдэх болно” гэсэн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ