Дэлбэрэлтэд найман хүн өртөв

img

Египетийн нийслэл Каир хотын төвд дараалласан дэлбэрэлт болж зургаан цагдаа, хоёр иргэн амиа алдсан тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Амиа алдсан зургаан цагдаагийн хоёр нь АНУ-ын энхийг сахиулагч байсан гэж Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэв. Цагдаагийнхан дээрх халдлагыг Аль-Кайдагийн салбар “Ансар Бейт аль-Макдис” гэх зэвсэгт бүлэглэл үйлдсэн болохыг илрүүлжээ.

Энэ бүлэглэл өнгөрсөн тавдугаар сард “Лалын ахан дүүс” бүлэглэлийн 100 гаруй гишүүнийг баривчилж, ял оноосны дараагаар долоо хоногт 2-3 удаа халдлага зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлэх болсон юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nergui:
дэлхийн төгсгөл ойрхон байна. дараах монгол тайлбартай бичлэгээс дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-17