Шотландыг тусгаар улс болохыг дэмжив

img

АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон маргааш Их Британийн бүрэлдэхүүнээс гарах эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх гэж буй Шотландын ард түмэнд хандаж мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Парис хотноо эхэлсэн “Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэлтэй хэрхэн тэмцэх” чуулга  уулзалтын үеэр “АНУ, Шотландыг бие даасан тусгаар улс болоход бүх талаараа туслах болно. Та бүхэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх хэрэгтэй” гэж хэлжээ.  Энэхүү чуулга уулзалтад Европын холбооны 14 орны төлөөлөгч оролцож буй юм.

6

Клинтоны энэхүү мэдэгдлийг Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “цагаа олоогүй” хэмээн шүүмжилжээ. Камерон Шотландыг Британийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болохыг эсэргүүцэж буй хүмүүсийн нэг юм. Мөн Лондон хотын төвд хэдэн мянган иргэн Шотландчуудыг санал хураалтад оролцохгүй байхыг сануулж, жагсаал зохион байгуулжээ.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

auggdoug:
yaanaa iim orchuulagch setgyylch hymyys ni iim baihaar hymyys buruu medeelel avah ni argagyi shyy dee , yu orchuulj baigaagaa medehgyi bol bolichih heregteishd ,clinton shotlandchuud sanalaa ogohgyi baih ni tedend tustai , tusgaar uls bolohuu ygyi yu gedeg ni zovhon tednii gart baigaa, gehdee ene tsag yed neg sanaa negdmel baidlaa uk tei hamt baihaa haruulj chadval ene bol delhiin uls toriin baidald sainaar noloolno gej l helsen baina malaa
2014-09-17
zochin:
zub orchuul muusain diplomnii goloo harin esreg um yarisiin
2014-09-17