Лоуренс “Dior” брэндтэй гэрээ байгуулав

img

“Өлсгөлөн тоглоом” цувралын од, Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренс  дэлхийн шилдэг “Dior” брэндтэй 10 сарын хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй ирэх долоо хоногт худалдаанд гарах “Dior” брэндийн намар, өвлийн загварын коллекцийг танилцуулж, “People” сэтгүүлийн ковер болжээ.

5

Тэрбээр өнгөрсөн 2012 онд тус брэндтэй хэсэг хугацаанд хамтран ажиллаж байсан ч уран бүтээлээсээ болоод гэрээгээ цуцалж байсан юм. Өдгөө 24 настай Лоуренс “Dior”-оос гадна өнгөрсөн жил “Calvin Klein”, “Louis Vuitton” брэндтэй ажиллаж, сурталчилгаанд нь тоглосон юм. Тэрбээр 2013 онд Холливуудын хамгийн их ашиг олсон эмэгтэй уран бүтээлчдийг тэргүүлсэн билээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ