Бейонси: Би өдөр бүр өөрийгөө хэн байсныг санадаг

img

Дуучин Бейонсигийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.  Тэрбээр хамгийн сүүлд нөхөр Жей Зигийн хамтаар “On The Run” хэмээх аялан тоглолтоо хийсэн билээ.

6

-Бейонси амьдрал сайн уу?

-Сайн шүү. Хагас жилийн турш үргэлжилсэн аялан тоглолт маань дуусч, нөхөр охин хоёртоо цаг зав гаргах болсондоо баяртай байна. Сүүлийн хэдэн хоног хоолны курст явж, шинэ хоол хийж сурч байгаа. Ресторанд өндөр үнээр авч иддэг хоолоо өөрийн гал тогоондоо урлаж, хайртай хүмүүстэй гэнэтийн бэлэг барихыг тулд их хичээж байна.

6

-Хүмүүс их буруу ойлголттой байдаг шүү дээ. Олны танил эрхмүүд гэрийн ажил байтгугай хумсаа ч авч чаддаггүй гэх яриа байдаг. Үнэн үү?

-Тиймээ. Тэгэхдээ хүмүүс намайг сайн охин гэж боддог. Би хуримаа хийж, хөөрхөн охиноо төрүүлснийхээ дараа амьдралаа 180 хэм өөрчлөхийг оролдож, бага ч гэсэн дэвшил гаргаж байгаа. Үнэндээ би гэрийн эзэгтэй мөн ч гэлээ уран бүтээлдээ илүү их цаг гаргахыг хүсч байна. Тиймээс амьдралаас сурах боломжтой жижигхэн асуудлуудыг заавал багш хөлсөлж, цагийн хэдэн зуун доллар төлж сурч байгаадаа харамсдаг. Охиндоо үргэлж өөрийнхөө гараар хийж өгсөн хоолоо идүүлэхийг хүсч байгаа ч үнэхээр зав олдохгүй байна.  Охин минь том болоод ойлгох байх аа. Жей Зи ч ойлгоод эхэлчихсэн. Нөхөр маань намайг хоол хийх үедээ хөөрхөн харагддаг гэж магтдаг. Харамсалтай нь би сардаа нэг удаа  л хоол хийдэг учир их хөөрхөн харагддаг байж магадгүй. /Инээв/ Би өөрийгөө сайн эзэгтэй гэж хэлүүлэх дургүй. Яагаад гэвэд би сайн эзэгтэй биш. Онцгүй сонсогдож байгаа ч гэсэн энэ бол үнэн.

6

-Би нэрийг нь дурьдахгүй ээ. Олны танил уран бүтээлчид тоглолтынхоо үеэр нэг бус удаа ам барьж байгаад баригдсан?

-Хүмүүс тоглолт яах гэж үздэг. Тэд дуучдын ямар ч хачиргүй хоолойг сонсч, таашаал авахын тулд өндөр үнээр тасалбар худалдаж авдаг.

6

-10 жилийн дараа сайн эзэгтэй байх болов уу эсвэл уран бүтээлч хэвээрээ байх болов уу?

-10 жилийн дараа сайн эзэгтэй байх болно.

6

-Сүүлийн үед таныг хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэх яриа гараад байгаа. Энэ тухайд?

-Хэлэхэд эрт байна. Өнгөрсөн сараас ийм яриа гарсан. Найзууд минь хүртэл нөхөр бид хоёроос ээлжлээд л асуугаад байсан. Би сүүлдээ аялан тоглолт, зураг авалт гээд л толгойтой үснээс их ажил байхад юун хүүхэд вэ гээд л уурлах болсон. Хүмүүс нэгэнт итгэхээ өнгөрсөн. Хэрвээ хүмүүсийн хэлдгээр байсан бол би аль хэдийнээ 100 удаа хуримаа хийж, 200 хүүхэдтэй болох байсан байх. Бейонси гэдэг бүсгүй олны танил болоод 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бусад уран бүтээлчид шиг хувийн амьдралаараа тоглолт хийж, бусдын анхаарлыг татахыг хичээсэнгүй. Би өдөр бүр өөрийгөө хэн байснаа санадаг. Тиймээс миний жирэмсэн болсон асуудал АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс чухал гэж бодохгүй байна.

6

-Энэ асуултанд минь бүү эмзэглээрэй. Өнгөрсөн сарын дундуур таны амин эрдэнэ Блю Айви Картерыг захиалгаар тээсэн Тина Силс гэх эмэгтэй хэвлэлийнхэнд хандсан. Би сайн ойлгоогүй л дээ?

-Би бол залуу эмэгтэй. Надад эрч хүч байна. Би бусад эмэгтэйчүүд шиг хүүхэд төрүүлээд, дараа нь бий болох таргалалтаас айдаггүй. Яагаад гэвэл би эрч хүч, залуу насаараа тэр бүхнээс хоромын төдийд л салж чадна. Тиймээс миний охиныг тээж, надад өндөр үнээр зарсан гээд байгаа Тина Силсийн худал ярианд итгэхгүй байхыг хүсье. Охин минь одоо жоохон байна. Тэр минь хэсэг хугацааны дараа энэ бүх яриаг сонсвол сэтгэлээр унах болно. Би охиноо өөрөө тээж, төрүүлсэн. Би батлахыг оролдохгүй. Яагаад гэвэл энэ бүхэн бодит учир.

6

-Энэ бүх ярианд Жей Зи хэрхэн хандав?

-Тэр их уурласан. Тина Силс гэх бүсгүйг шүүхэд өгнө гэж байхад нь би болиулсан. Од болохыг хүссэн арчаагүй амьтан гэдгийг нь зүгээр л ойлгуулсан.

6

-Та анх удаагаа нөхөр Жей Зигийн хамтаар аялан тоглолт хийсэн. Мөн өнгөрсөн сард “People” сэтгүүл та хоёрыг аялан тоглолтоосоо 100 сая ам.доллар олсон гэсэн. Та хоёрын аль нь санхүүгээ барьдаг вэ?

-Манай гэр бүл бусад гэр бүлээс харьцангуй их мөнгө олдгийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ бүх мөнгийг зөв зарцуулахын тулд бид хувийн санхүүчтэй. Тэгэхдээ би гэрийн эзэгтэй, эхнэрийн хувиар тодорхой хэмжээнд санхүүгээ хянадаг.

6

-Миний бодлоор та энэ амьдралдаа авах ёстой бүх зүйлийг мөнгөөр авсан гэж боддог. Хэдэн зуун морины хүчтэй машин, тансаг харш, үнэт эдлэл, гоо үзэсгэлэн, брэндийн бараа гээд л?

-Тиймээ. Би хэлсэн шүү дээ. Намайг хүмүүс аз дагуулдаг гэдэг. Бейонси гэх дуучин тайзан дээр гарахад би ардаа 100 хүнийг гэр бүлтэй нь тэжээдэг. Би эхлээд ганцаараа мөнгө олохын тулд хөдөлмөрлөсөн. Би шаргуу хөдөлмөрлөж байж мөнгө олсон. Тиймээс мөнгийг өөрөөсөө харамлахыг хүсдэггүй.

6

-Охиноо ирээдүйд хэн байгаасай гэж хүсч байна?

-Охиноо аав, ээж хоёр шигээ уран бүтээлч бүү болоосой гэж хүсч байна. Тэр минь гэр бүлдээ цаг гаргадаг сайн гэрийн эзэгтэй болоосой гэж хүсдэг.

6

-Олны танил болоогүй байхдаа хамгийн өндөр үнээр ямар эд хэрэглэл авч байсан вэ?

-Уучлаарай санахгүй байна. Аан 15 настай байхдаа 750 доллароор гар цүнх худалдаж авсан. Одоо бодоход тэр л хамгийн үнэтэй юм шиг байна.

6

-Таны сэтгэлийг сүүлийн үед юу эмзэглүүлж байна?

-Худал яриа, цуурхалаас эмзэглэж байна.

6

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gaihaltai erch huchtei busgui ymaa
2014-09-17
zochin:
delgertsetsgiin orchuulgiig unshihad uramtai shu ajliin amjilt husey mergejil negtees
2014-09-17