Си Зиньпин Энэтхэгт ирлээ
БНХАУ-ын дарга Си Зиньпин Энэтхэг улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Шинэ Дели хотын олон улсын нисэх буудалд Си Зиньпинийг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Гадаад хэргийн сайд Салман Куршид угтаж авчээ. Энэхүү айлчлалын гол зорилго нь хоёр орны худалдааны харилцааг сайжруулах, зөрчилдөөнтэй бүс нутгийн асуудлыг ярилцаж, шийдвэрлэхээр зорьсон гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Синьхуа” агентлагт ярьжээ.
1
Си дарга анх удаагаа Энэтхэг улсад айлчлал хийж байгаа юм. Тэрбээр тэргүүн хатагтай Пөн Ли-Юанийг дагуулан ирээгүй байна. 1962 оноос хойш өнөөг хүртэл Хятад, Энэтхэг улс Гималайн нуруун орчмыг тэмдэгжүүлэх асуудал дээр маргаантай байдаг билээ. Энэ асуудал 1990 оны сүүлээр хурцадмал байдалд хүрч, хоёр тал хэд хэдэн удаа харилцан гал нээж байжээ. Ерөнхий сайд Моди ирэх оны эхээр тус улсад төрийн айлчлал болсон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ