Хятад, Сьерра-Леонд тусламж үзүүлнэ
Хятадын Эрүүл мэндийн яам эбола вирус хурдацтай тархаж буй Сьерра-Леон улс руу 56 эмч, зөвлөхөө илгээсэн тухай “Chinadaily.com.cn” мэдээллээ. Хятадын эмч нар тус улсад байрлаж буй ДЭМБ-ын төлөөлөгч нартай уулзаж, эболаг зогсоох эм тариа гаргаж авахад хамтарч ажиллахаар болсон байна.
6
Тэд өнөөдөр 11.00 цагт Бээжингийн нисэх буудлаас тусгай онгоцоор хөөрчээ. Хятадын Засгийн газар Сьерра-Леон улсын Эрүүл мэндийн яаманд эболаг зогсооход зориулж 11 сая ам.долларын тусламж илгээсэн байна. Мөн халдвар авсан өвчнүүдэд зориулж шаардлагатай эм тариаг илгээжээ.
6
Хятадын эмч нар тус улсад 10 хоногийн хугацаатай ажиллахаар болсон байна. Мөн Сьерра-Леон улсад амьдарч буй Хятад иргэдээс шинжилгээ авахаар төлөвлөсөн гэнэ. Сьерра-Леон улсад эболагаар 562 хүн амиа алдаж, 895 хүн халдвар авчээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ