Каприо НҮБ-ын элч болжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Леонардо ди Каприо НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан элчээр томилогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

7

Тэрбээр өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулан долоон сая ам.долларын хандив өргөж байсан юм.  Каприо 2008 оноос эхлэн Нью-Йорк хотноо байгаль орчинд ээлтэй загвараар хийгдсэн орон сууцанд амьдарч “Яг одоо байгаль эхээ хайрлах цаг” компанит ажил эхлүүлсэн билээ.

7

Ирэх долоо хоногт Каприо НҮБ-ын элч нартай Африкийн гурав, Азийн долоон оронд уур амьсгалын өөрчлөлтийн талаар илтгэл тавихаар болжээ. Жүжигчин залуугаас гадна загвар өмсөгч Адрина Лима НҮБ-ын хүүхдийн боловсрол хариуцсан элчээр сонгогджээ.

 7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ