Сирийн нисэх хүчин Иракт цохилт өгнө
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар утсаар ярьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэд ойролцоогоор хагас цаг орчим ярилцаж, Сирийн нисэх хүчин Иракт цохилт өгч, эх газраа хамгаалахаар тохиролцжээ.
1
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын тусгай нисэх хүчин нийслэл Багдадын гурван дүүрэгт хяналтаа тогтоосон хэт даврагчдын хуаран руу цохилт өгч эхэлсэн юм. Мөн нийслэл хотоос холгүй орших Санжир ууланд нуугдаж буй хэт даврагчдын байршил руу пуужин харвасан билээ.
Сирийн нисэх хүчин ирэх долоо хоногт агаараас цохилт өгч, Ирактай залгаа хилээ хаахаар болсон гэж Цагаан ордноос мэдээлэв. Ассад ярианыхаа төгсгөлд Сири улс АНУ-аас тусламж хүсээгүй тохиолдолд эх газарт нь агаараас цохилт өгөх, явган цэргээ оруулахыг Обамад хоригложээ.
1
Өнгөрсөн сарын дундуур хэт даврагчид Дамаск хотоос 500 км цаана байрлах Сирийн нисэх хүчний хамгийн том баазыг эзэлсэн билээ. Энэхүү үйл явдлын дараа Обама Сирид туслахыг хүссэн ч Ассад татгалзаж, Путинээс тусламж хүссэн юм. Ассад ирэх арванхоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ