Хойд Солонгосын хилийг зөвшөөрөлгүй давахыг оролджээ
АНУ-ын иргэн Жон гэгч өчигдөр 23.00 цагийн үед Хойд, Өмнөд Солонгосыг заагладаг голд хууль бусаар сэлж, Хойд Солонгосыг хилийг зөвшөөрөлгүй давахыг оролджээ. Түүнийг Хойд Солонгосын хилчид баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ. Хойдын талаас мэдэгдэхээ хилчдэд баригдсан АНУ-ын иргэн тагнуул хийх зорилготойгоор хил давсан гэж “KCNA” агентлагт ярьсан байна. Хойдод АНУ-ын дөрвөн иргэн баригдаж, энэ долоо хоногийн эхээр нэг нь зургаан жилийн хорих ял авсан билээ.
6
Энэ сарын 14-нд 24 настай Мэтью Миллер тус улсын чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил ял эдлэхээр болсон юм. Шүүхээс түүнийг улсын нууцын зэрэгтэй материал хил давуулахыг оролдсон, тагнуул хийсэн хэмээн буруутгасан билээ. Мөн энэ сарын 22-нд АНУ ын иргэн Жеффри Фоулын шүүх хурал болно. Түүнийг Хойд Солонгост тагнуул хийсэн хэмээн өнгөрсөн сарын 5-нд баривчилсан юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ