ДЭМБ тусламж хүсэв
2014-09-18

Баруун Африкт дэгдэж, 2400 хүний аминд хүрсэн эбола вирус эрчимтэй хүрээгээ тэлж буй тухай НҮБ мэдэгдэв.

7

ДЭМБ-ын захирал Маргарет Чан эболаг зогсоох бэлдмэл, тариа гаргаж авахад шаардлагатай мөнгө хандивлахыг олон улсаас хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр өвчний тархалтыг зогсооход хамгийн багадаа нэг тэрбум ам.доллар хэрэгтэй гэжээ.

7

Чан “Халдварын бүсэд ажиллаж буй эмч, сайн дурынхны ажиллах нөхцөлийг сайжруулах, хувцас, хэрэглэлийг нь солих шаардлагатай байна. Мөн эбола бүртгэгдсэн бүс нутгуудын эрүүл мэндийн байгууллагуудад тусламж хэрэгтэй байна. ДЭМБ эбола вирусын өмнө хүчин мөхсдөв. Олон улс бидэнд мөнгөн хуримтлал бий болгоход тусална уу” гэж хэлжээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 3000 цэрэг илгээж, өвчний голомтод ажиллуулахаар болсон бол тус улсын Эрүүл мэндийн яам Либери улсад 15 сая ам.доллар хандивласан билээ.  ДЭМБ-ын мэдээлснээр өчигдөр эболагаар зургаан хүн амиа алдаж, 12 хүн халдвар авсан гэв. Либери улсад 3, Сьерра Леонд 1, Гвиней 2 хүн амиа алджээ. Мөн Сенегал улсад эболагийн 14 дэх тохиолдол бүртгэгдсэн байна.

7

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
94038858:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании холбоо барих хаяг: 94038858 tamir46@bk.ru
2014-09-18