Мистер Бин осолд оржээ
Британийн нэрт жүжигчин Роуэн Аткинсон буюу Мистер Бин дахин авто осолд орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин энэ долоо хоногийн эхээр хуучин машины “Ралли-слета” гэх уралдааны үеэр осолд орж, эмнэлэгт хүргэгджээ. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр “Нэрт жүжигчин дээрх уралдаанд 1964 оны “Ford Falcon Sprint” машинтай оролцсон. Тэр бусдын анхаарлыг татахыг оролдож байсан нь осол гарах шалтгаан болсон” гэжээ. Гэрчүүдийн ярьсанаар энэ осол Аткинсоны буруу байгаагүй гэв. Тэрбээр зүгээр л өмнөө явсан машиныг мөргөхдөө тормоз гишгэж амжаагүй байна. Аткинсон Британийн хамгийн баян эрхмүүдийн нэг бөгөөд түүний машины цуглуулгад “Honda NSX”, “Audi R8 и McLaren F1” зэрэг машин багтдаг юм. Өмнө нь тэрбээр 1999 онд “F1” машинтай явж байгаад “Austin Metro” машинтай мөргөлдөн осолд орж байжээ. Мөн 2001 онд “630- McLaren” машинтай давхиж яваад замаас гарч мод мөргөн машин нь шатсан ч тэрбээр амьд үлдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ