Ким Чен Ун америк иргэдийг суллахгүй гэв

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тус улсын хуулийг зөрчиж, баригдсан АНУ-ын ямар ч иргэнийг суллахгүй гэдгээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсад АНУ-ын таван иргэн тагнуул хийсэн, улсын нууцын зэрэгтэй материал хулгайлсан хэрэгт буруутгагдаж баригдаад буй юм. АНУ-ын Засгийн газар Өмнөд Солонгосын удирдлагуудад хандаж Хойдод баригдсан иргэдээ суллахыг хүссэн ч Ким Чен Унаас татгалзсан хариу авчээ.

1

Ким Чен Ун “KCNA” агентлагт өгсөн мэдэгдлийнхээ үеэр “Хойд Солонгосын үндсэн хуулийг зөрчсөн аль ч улсын иргэнд шийтгэл ноогдуулах болно. Мөн эх газрыг минь удаа дараа гутаан доромжилж, нэр хүндэд минь зөвшөөрөлгүй халддаг АНУ-ын Засгийн газар болон иргэдэд хэзээ ч уучлалт үзүүлэхгүй” гэжээ.

1

Энэ онд Пхеньянд АНУ-ын гурван иргэн баригдаж, Солонгос гаралтай, АНУ-ын иргэн Кеннет Бэе 15 жилийн хорих ял авсан юм. Мөн энэ долоо хоногийн эхээр 24 настай Маттью Миллер зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн бол өнгөрсөн тавдугаар сард Жеффри Фоулиг тагнуул хийсэн хэрэгт буруутгаж, 25 жилийн ялаар тус тус шийтгүүлсэн билээ. Мөн энэ сарын 22-нд АНУ-ын иргэн Жастин Хонн гэгчийн шүүх хурал болох гэнэ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри баригдсан иргэдийнхээ асуудлаар хойд Солонгосын удирдлагуудтай уулзах хүсэлт гаргасан гэж Цагаан ордноос мэдээлэв.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зориг:
хүний эрхийг зөрчиж бгаа энэ системийг хурдан нураах хэрэгтэй
2014-09-22
heleh vg bn:
delhii niiteere ene hvniig aishigtai hargis gedgiin medeed vzen yadaj bhad dejdeg gants neg hvn bdg l ym bn gaihaltai aishigtai
2014-09-20
ikh medegch:
t1 t1 humuus bhiimaa demjij bna ntr ch geh *g
2014-09-19
зочин:
энэ зураг дээр энэ хүүхнүүд доркийн долоох нээ янз .ь
2014-09-19
gagsam:
jinhene eh oronch hun demjij bna. usa sunuh tsag ni bolson
2014-09-19
324596:
324596 zarna
2014-09-18
зочин:
монголчууд гадны хулгайч нарыг ингэж чаддаг бол манай шоронд монголчуудыг багтааж хийх зай гарахгүй байсан байхдаав хайран уул ус газар шороо минь дууслаадаа
2014-09-18