Мила Кунис хамгийн хөөрхөн харагддаг

img

Холливуудын эмэгтэй уран бүтээлчдээс жирэмсэн үедээ хамгийн хөөрхөн харагддаг алдартанг “hollywoodlife.com” сайт тодруулжээ. Тус жагсаалтыг тун удахгүй амаржих жүжигчин Мила Кунис тэргүүлсэн байна. Жүжигчин бүсгүйн ээжийн хэлсэнээр тэрбээр өчигдөр Нью Йорк хотын эмнэлэгт хэвтсэн гэв. Удаахь байруудад “Хар хун” киногоороо Оскарын шагнал хүртсэн жүжигчин Натали Портман, дуучин Кристина Агилера, жүжигчин Кейти Холмс, жүжигчин Зое Салдана нар оржээ.

1

Харин жирэмсэн үедээ хамгийн онцгүй харагдсан алдартнаар реалити шоуны од Ким Кардашианг тодруулсан байна. Саналаа өгсөн иргэдийн дийлэнх хувь нь “Ким жирэмсэн үедээ яг л “халим” шиг харагдаж байсан” гэжээ.

Дээрх санал хураалтын дараа Милагийн найз залуу Эштон Катчер твиттертээ “Жирэмсэн үедээ Мила Кунис хамгийн хөөрхөн харагддаг. Саналаа өгсөн хүмүүс яг л миний нүдээр түүнийг минь харсан бололтой” хэмээн жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ