Мелани Гриффит нөхрийнхөө нэрийг дахин шивүүлжээ
Холливуудын нэрт жүжигчин Антонио Бандерасын экс эхнэр Мелани Гриффит 1997 онд нөхөртөө зориулж баруун гарынхаа булчин дээрээ “Антонио Бандерас” гэсэн шивээс хийлгэсэн билээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард нөхрөөсөө албан ёсоор салсаныхаа дараа уг шивээсээ арилгуулсан юм. Тэгвэл Мелани өчигдөр Нью Йорк хотод байрлах гэрийнхээ гадна гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэрбээр өмнө нь арилгуулсан “Антонио Бандерас” гэх шивээсээ дахин шивүүлсэн байжээ.
1
Гэрчүүдийн мэдээлсэнээр Антонио Бандерас саяхнаас Голландын загвсар өмсөгч Николь Кимел гэх бүсгүйтэй үерхэх болсны дараа Меланигийн бодол өөрчлөгдсөн. Тэрбээр хуучин нөхөртэйгөө эргэн нийлэхийн тулд нэрийг нь дахин шивүүлсэн гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ