Шотланд тусгаар улс болохгүй

img

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотландын иргэд өчигдөр “Шотланд тусгаар улс болох уу” хэмээх бүх нийтийн санал асуулгад оролцсон билээ. Энэ удаагийн сонгуульд Шотландын 16-аас дээш насны 4.2 сая иргэн саналаа өгсөн гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өчигдөр 7.00-22.00 цаг хүртэл Шотландын 32 муж хотуудад санал хураалтын 5579 цэг ажилласан байна.

1

Тус улсын Сонгуулийн хорооноос “Урьдчилсан санал асуулгаар Шотландчуудын 54 хувь нь тусгаар улс болохоос татгалзсан бол 46 хувь нь дэмжсэн” гэж мэдээлжээ. Шотландын Үндэсний намын дарга Алекс Сэлмон урьдчилсан санал хураалтын дүнг хууль бус хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Шотландын 32 мужийн саналын хуудсыг албан ёсоор тоолж дуусаагүй байна. Тиймээс урьдчилсан дүн бол хууль бус гэдгийг мэдэгдэх нь зүйтэй.

1

“Шотландын шударга сонгууль” холбооноос “Энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн иргэдийн 60 илүү хувь нь тусгаар улс болохыг дэмжсэн. Тун удахгүй баяртай мэдээтэй эргэн уулзъя” гэж мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайн хууралт:
санал хураалт сонгууль гэдэг сайн бодож төлөвлөсөн мэргэжлийн хүмүүс орсон жүжиг байдаг биз дээ нийгмийн сэтгэхүйг үнэхээр сайн ашиглаж байгаа арга юм даа тэгээд л хүссэн үр дүндээ хүрнэ манайд санал асуулга явбал яах бол мэдээж адилхан хэн юу хүсэж байна тэр нь гарна жишээ нь дугаарын хязгаарлалт, ногоон уут
2014-09-20