У.Ганбаяр М.Буянбадрах нар Балдорж шагнал хүртлээ

img

“Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах зургаа дахь удаагийн ёслол өчигдөр боллоо. Зургаа дахь удаагийн Балдорж шагналын эзнээр Уртнасангийн Ганбаяр, Мархаахүүгийн Буянбадрах нар тодров. Харин дэд байрын тусгай шагналыг “Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Болормаа хүртлээ.

р

Тэргүүн байрын шагналт У.Ганбаяр, М.Буянбадрах нарт “Хүрээлэн”-Амьд ертөнцийн цуврал нь Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгох “Балдорж” шагналыг авчирлаа. Харин Х.Болормаа “Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” нийтлэлээрээ дэд байрын эзэн болов.

х

Балдорж шагналын шилдэг аравт МҮОНТ-ийн редактор Б.Оюунчимэг “Чингүүн” баримтат кино, “Аман түүх” соёлын өвийн баримтат цувралаараа, “Үндэсний шуудан” сонины Г.Отгонбаяр “MCS-ийн Оджаргалыг илүү дэмжье”, “Дэлхийн төвөөс зугтах монгол геополитик“ нийтлэлүүдээрээ, “Үндэсний шуудан сонин” сэтгүүлч С.Гандөл “Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” цуврал нийтлэлээрээ багтлаа.

Мөн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээрээ, МҮОНТ-ийн сэтгүүлч Р.Хонгорзул “Сэрүүн Сэрхэрээн эзэд”, “Хүйн холбоо сүүн хэлхээ” нэвтрүүлгээрээ, “Гэрэг” сэтгүүлийн Ж.Тэгшжаргал “Тань руу нүүж явна”, “Нас бол тоо, ер юу ч биш” нийтлэлүүдээрээ “Балдорж” шагналын шилдэг аравт шалгарсан.

Шилгүүдийн цувааг “Үнэн” сонины тоймч Х.Бүрэнтогтох “Хэрвээ Сото үнэн бол бид яах юм?”, “Сайн байна уу, ноён Бонд гэсэн бол Баяртай, ноён Бонд гэж хэлэх л болно” нийтлэлүүдээрээ, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр “Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ”, “Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр” эрэн сурвалжлах нийтлэлээрээ, “Өнөөдөр” сонины Д.Заяабат “Төрийн алба төрлийн алба болсон уу” цуврал нийтлэлээрээ, “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбаням “Зарлаагүй дайны төгсгөл буюу командлагчийн урвалт”, “Монголын нэн шинэ үеийн нэг өдөр” нийтлэлээрээ үргэлжлүүлж шилдэг аравт шалгарсан юм.

х

 

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
huuchin dursamjaa sanuulagchiig bygdiig shagnasan baina
2014-09-20
хүн үхэх төрөх нь үнэн бусад нь худал:
энэ үгэнд тайлбар хийх хэрэггүй ч сануулахад 2008 оны 07 сарын 01 өдрийн гол хүмүүс сонгуулиар бие биенээ үзэн ядаад хонь чоно болоод байсан хүмүүс хэвлэлээр нэг асуудал гаргаад л байсан хүн монголд ирээд шагнал гардуулаад нөгөө талд нь байсан хүн нь зэрэгцээд зогсож байгаагаас ойлгогдож байна уу
2014-09-20