Эболагийн эсрэг хандив өргөв
Малайзын Засгийн газар эболагийн халдвар гарсан орнуудад тархалтыг зогсоох үүднээс 20 сая ам.доллар хандивласан тухай “www.huffingtonpost.com” мэдээллээ. Тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак “Баруун Африкт аюулын харанга дэгдэж, олон мянган хүнд заналхийлж буй эболаг зогсоох зорилгоор мөнгөн тусламж үзүүлж байна. Энэхүү тусламжаар эхний ээлжинд халдвар авсан хүмүүсийн хэвтэн эмчлүүлэх ая тухтай нөхцлийг сайжруулахыг хүсч байна. Мөн халдварыг зогсоох эм, бэлдмэлд зарцуулахыг хүсье” гэж хэлжээ.
1
Тус улсын Засгийн газраас илгээсэн тусламжийг ДЭМБ эбола дэгдсэн орнуудад хуваахаар болсон байна. Либери улсад 8 сая, Сьерра Леон улсад 4 сая, Гвиней 4 сая, Нигер улсад 2.5 сая, Сенегал 1.5 сая ам.доллар олгохоор болсон гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ